Судалгааны тухай

Мэдээллийн нийгэм хөгжиж, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотойгоор электрон бизнес, электрон худалдаа хөгжих нөхцөл, боломж, түүний хэрэглээ эрс нэмэгдэж байна. Иймээс интернэтийг түгээлтийн суваг хэмээн хүлээн зөвшөөрч мэдээлэл олж авдаг монгол хэлтэй интернэт хэрэглэгчдийн зан төлөвийн ерөнхий хандлага болон тэдний зан төлөвт нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох нь интернэт хэрэглээг Монгол улсад хөгжүүлэхэд тустай хэмээн үзэж энэхүү судалгааг авч байна. 

Анхны судалгааны энэ ажлыг 2009 онд ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн сургуулийн багш док.,дэд проф. Ц.Ганбат, док.,дэд проф. Т.Халтар болон Механик Инженерийн сургуулийн багш магистр Ц.Гантөмөр нар хийж байсан. Уг судалгааны ажил нь Тайваны Үндэсний Төв Их сургуулийн док. дэд проф. Минг-Сунг Ченг, док. Шуи-Лиен Чен нарын оролцоотойгоор хийгдсэн. 

Энэ удаагийн судалгаа 3 дахь жилдээ авах гэж байгаа тул Таны хувь нэмэр бидэнд маш чухал болно. Энэхүү судалгаа нь 7 хэсэгтэй. Үүнд: 
  • Интернэтээр мэдээлэл цуглуулдаг хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа 
  • Электрон худалдан авалт хийдэг хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа 
  • Электрон худалдан авалтын эрсдэлд хандах хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа 
  • Электрон төлбөр тооцоо хийдэг хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа 
  • Электрон зар сурталчилгаанд хандах хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа 
  • Гар утасны зар сурталчилгаанд хандах хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа 
  • Имэйл зар сурталчилгаанд хандах хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа